
ПОППЕРС БУЮУ АМИЛИЙН НИТРИТИЙН АЮУЛТАЙ ХЭРЭГЛЭЭ
ПОППЕРС БУЮУ АМИЛИЙН НИТРИТИЙН АЮУЛТАЙ ХЭРЭГЛЭЭ
Амил Нитрит нь алкил нитридүүд гэгдэх эмийн төрөлд хамаардаг ба сэтгэл гутралын эсрэг, хэт мэдрэгшлийн эсрэг мөн цианидын хордлогыг эмчлэхэд ашигладаг байсан. Энэ бодис нь сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай тул үнэрлэх байдлаар буруу ашиглах тохиолдол их байдаг.
Энэ нь
попперс нэрээр гей болон бисексуал залуусын дунд хамгийн их хэрэглэгддэг байна.
Попперс гэх нэр томьёо нь анх 1960-аад онд хэрэглэгдэж эхэлсэн ба зүрхний эм
болгон ашиглаж байсан капсултай амил нитритийн капсулыг нь хагалж химийн
бодисыг ялгаруулан авч хэрэглэж эхэлснээс үүдэлтэй байна.
Попперс нь шингэн бодис
буюу амьсгалахад агшин зуур мансууруулах чанартай. Энэхүү бодисын
бусад нэр нь амил нитрит, бутил нитрит болон шингэн алт юм. Попперсийн
нөлөө нь маш хурдан буюу толгой эргэх, дулаан мэдрэмж, зүрхний цохилт ихсэх
болон толгой өвдөх зэргээр илэрнэ.
Попперс нь зугаа
цэнгэлийн зориулалтаар өргөн хэрэглэгддэг. Энэ бодис нь гей сексийн үед шулуун
гэдэсний булчинг сулруулж бэлгийн харьцааг сайжруулж сэтгэлийн хөөрөл үүсгэдэг.
Попперс нь заримдаа
өрөөний үнэр дарагч болон арьсан эдлэл цэвэрлэгчээр зах зээлд гардаг хэдий ч
хүмүүс эдгээр зориулалтаар хэрэглэх нь ховор.
Попперсийн хүчтэй сэтгэл
сэргээсэн нөлөө нь ихэвчлэн хэдэн секунд эсвэл минутын дотор л арилдаг хэдий ч
энэхүү бодисыг хэрэглэх нь аюултай юм.
Попперс нь вазодилаторууд буюу цусны судсыг өргөсгөгч юм.
Попперс хэрэглээний үр дүнд цусны даралт хурдан буурж толгой эргэнэ, цаашлаад
ухаан алдах мөн булчингийн хүчийг богино хугацаанд алдахад тохиолдол байдаг.
Үүний зэрэгцээ попперс хэрэглэсэн хүн тайвширсан үед ч зүрхний цохилт хурдасдаг
ба үүнийг тахикарди гэж нэрлэдэг байна.
Попперсийг
үнэрлэх нь ноцтой үр дагаварт хүргэж магадгүйгээс гадна үхэлд хүргэх аюултай.
Энэхүү бодисыг хэрэглэснээр зүрхний хэмнэл тогтворгүй хурдан болж улмаар “гэнэт үнэрлэх үхэл” гэж нэрлэгддэг синдром
үүсгэдэг. Дэлхий дахинд гей болон бисексуал залуусын дунд энэ төрлийн үхэл маш
олон байдаг.
Амил нитритийн хэрэглээ нь үхэлд хүргэж болзошгүй бусад
хүндрэлийг үүсгэдэг. Жишээ нь: энэхүү бодис нь цусны улаан эсэд агуулагдах
метемоглобинемийг үүсгэдэг.
/Метемоглобинеми
нь эсэд хэт бага хүчилтөрөгч хүргэдэг цусны эмгэг юм/
Энэ нь бие мах бодь хэт их метгемоглобин ялгаруулсаар
үүсдэг ба үхэлд хүргэх аюултай процесс юм. /Метемоглобин бол хүчилтөрөгчийг үр
дүнтэй тээвэрлэх чадваргүй уураг юм/
Попперсийн хэрэглээ нь эрсдэлтэй бэлгийн харилцааны үед
нүд болон тархинд ноцтой гэмтэл учруулах магадлалтай.
Судалгаагаар попперсд агуулагдах химийн бодисууд нь
тархинд хортой болохын харуулсан ба суралцах болон санах ойг сааталд оруулдаг
байна. Попперсийн хэрэглээ нь нүдний харааг түр эсвэл бүрэн
муутгах магадлалтай. Учир нь химийн найрлагад нүдний торлог бүрхэвчийг
гэмтээдэг найрлага орсонтой холбоотой юм. Мөн нүдний дотоод даралт гэж
нэрлэгддэг нүдний шингэний даралтыг нэмэгдүүлдэг ба энэ нь глаукомын эрсдэлтэй
хүмүүст асуудал үүсгэдэг.
/Глауком гэдэг нь бидний харааны мэдрэл нь нүдний дотоод
даралт гэж нэрлэгддэг нүдний тогтмол даралтыг тэсвэрлэх чадваргүй, аажмаар
эсвэл хурдан үйл ажиллагаагаа алддаг олон төрлийн өвчнийг хэлдэг/
Попперс хэрэглээ нь эрсдэлтэй бэлгийн харилцаанд орох
магадлалыг өндөр болгодог ба цаашлаад БЗДХ – ууд болох ХДХВ, заг хүйтэн,
тэмбүү, гепатит гэх мэт халдварт өртөх магадлалыг нэмэгдүүлдэг.
2017 онд хийсэн судалгаагаар попперсийг урт хугацаанд
хэрэглэж буй гей болон бисексуал залуус нь бэлгийн замаар дамжих халдвараас
үүдэлтэй хорт хавдар тусах эрсдэлтэй байгаа нь харагджээ. /Судалгаанд оролцогчид нь ХДХВ-ийн халдваргүй
байсан/
Зарим хүмүүс попперсийг силденафил /виагра/ болон
тадалафил зэрэг бэлгийн сулралын эсрэг эмтэй хольж хэрэглэдэг ба энэ нь зүрх
судасны хүндрэлийн эрсдлийг нэмэгдүүлж үхэлд хүргэх магадлал ихэсдэг.
Попперсийг согтууруулах ундаатай хослуулан хэрэглэх нь
мөн аюултай бөгөөд цусны даралтыг аюултай хэмжээнд хүртэл бууруулдаг. Цаашлаад
согтууруулах ундаа нь толгой эргэх
манарах
байдлыг улам хурцатгана. Попперс нь анусын эргэн тойрон дахь булчинг
тайвшруулснаар анал сексийн таашаалыг нэмэгдүүлдэг гэж зарим хүмүүс ярьдаг ч
энэхүү бодис нь бэлэг эрхтний хөвчрөлийг бууруулдаг.
Попперс нь мөн дараах сөрөг үр нөлөөг үзүүлдэг:
-Толгой
өвдөх: Попперс нь тархины судсыг
өргөсгөдөг учир толгой өвддөг.
Өвдөлтийн
эрч нь янз бүр байх ба мансуурах нөлөө гарсны дараа ч толгойн өвдөлт хэвээр
байх тохиолдол байдаг.
-Амьсгалын
замын урвал: Попперс гэх мэт хүчтэй бодисыг
үнэрлэснээр амьсгалын замын болон бусад амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлж
амьсгал давчдахад хүргэдэг.
-Цэврүүтсэн
арьсны гэмтэл: Эдгээр нь ихэвчлэн хамар уруул
болон амил нитритийн утаанд өртдөг бусад хэсэгт тохиолддог.
-Харшлын
урвал: Үнэр оруулсан попперс нь
харшилтай хүмүүст асуудал үүсгэдэг.
-Бусад
сөрөг урвалууд нь цээжээр өвдөх, дотор муухайрах, хамраас цус алдах болон биеийн
баримжаа алдах зэрэг болно.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих