Мэдээ, Мэдээлэл
ПОППЕРС БУЮУ АМИЛИЙН НИТРИТИЙН АЮУЛТАЙ ХЭРЭГЛЭЭ
Амил Нитрит нь алкил нитридүүд гэгдэх эмийн төрөлд хамаардаг ба сэтгэл гутралын эсрэг, хэт мэдрэгшлийн эсрэг мөн цианидын хордлогыг эмчлэхэд ашигладаг байсан. Энэ бодис нь сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай тул үнэрлэх байдлаар буруу ашиглах тохиолдол их байдаг.
НҮБ-ын ЗОРИЛТ 2030
95-95-95
БОГИНО ХЭМЖЭЭНИЙ СУРТАЛЧИЛГАА БҮТЭЭХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
БОГИНО ХЭМЖЭЭНИЙ СУРТАЛЧИЛГАА БҮТЭЭХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
БИСЕКСУАЛ ХҮМҮҮС ОЮУН САНААНЫ ХЯМРАЛ, СЭТГЭЛ ГУТРАЛД ӨРТӨХ МАГАДЛАЛ ХАМГИЙН ӨНДӨР БАЙДГИЙГ СУДАЛГААГААР НОТОЛЖЭЭ
Стрэйт болон ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүстэй харьцуулахад бисексуал хүмүүс илүү их дарамтанд өртдөг болох нь саяхны судалгаагаар нотлогдсон байна. Мөн тэд ялгаварлан гадуурхалтад ч илүү өртдөг болох нь тогтоогджээ.
Раян Хаяни: “Хөгжлийн бэрхшээлтэй бусад ЛГБТ хүмүүст үлгэр дууриал болохыг хүсдэг”
Раян Хаяни: “Хөгжлийн бэрхшээлтэй бусад ЛГБТ хүмүүст үлгэр дууриал болохыг хүсдэг”
БЗДХ, ХДХВ, ДОХ-ын асуудлаарх эрдэм шинжилгээний 3-р хурлын илтгэл хүлээн авах заавар
БЗДХ, ХДХВ, ДОХ-ын асуудлаарх эрдэм шинжилгээний 3-р хурлын илтгэл хүлээн авах заавар Зорилго: Монгол улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, төрийн болон төрийн бус байгууллагуудын БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр хэрэгжиж буй үйл ажиллагааг сурталчлах, тэдгээрийн үр дүнг түгээх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд нотолгоонд суурилсан мэдээ, мэдээллийг ашиглах Хурлын зохион байгуулагч: ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны алба, АШУҮИС-ийн АУС-ийн халдварт өвчин судлалын тэнхим, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг, Залуус эрүүл мэндийн төв Хурал зохион байгуулагдах хугацаа: 2022 оны 12-р сарын 20-ны өдөр Хурал зохион байгуулагдах хэлбэр: Танхим болон цахим хосолсон хэлбэр Илтгэлийн хураангуй ирүүлэх хугацаа: 2022 оны 12-р сарын 11-ны Даваа гаригийн 17.00 цаг хүртэл Илтгэлийн хураангуй хүлээж авах: Илтгэлийн хураангуйг заасан хугацааны дотор jdavaalkham@gmail.com, nyamtsengel@mnums.edu.mn хаягаар хүлээж авна. Хуралд илтгэлийг хэлэлцүүлэх хэлбэр: Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэхээр ирүүлсэн илтгэлийг 2022 оны 12-р сарын 13-ны өдөр шүүгчдийн зөвлөл хэлэлцэж шалгарсан 12 илтгэлийг аман илтгэл хэлбэрээр хэлэлцүүлнэ. Хуралдаанаас 2 шилдэг бүтээлийг шалгаруулж урамшуулна. Хэвлэн нийтлүүлэх: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын асуудлаарх эрдэм шинжилгээний 3-р хуралд ирүүлсэн илтгэл Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлийн 2023 оны 2-р дугаарт нийтлүүлэх эрхтэй болно. Бүтээлд тавигдах шаардлага Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага: 1. Илтгэлийн хураангуйг А4 цаасны 3 нүүрнээс хэтрүүлэлгүй, Times New Roman фонтоор: - Үндэслэл - Зорилго - Материал, арга зүй, - Үр дүн, - Дүгнэлт гэсэн хэсгүүдийг багтаан Windows Word-2010 буюу түүнээс өмнөх программ ашиглан Монгол хэл дээр бэлтгэнэ. Хураангуй нь бүх талаас 2 см зайтай байна. 2. Хураангуйн гарчиг нь Sentence, үсгийн хэмжээ 12, Bold хэлбэрээр бичнэ. 3. Гарчигийн дор судлаачдын нэрс, харъяа байгууллагын нэрсийг үсгийн хэмжээ 9, Italic хэлбэрээр бичнэ; 4. Судлаачдын нэрсийн төгсгөлд харъяа байгууллагыг тодорхойлох зүүлт бичнэ. Жишээ нь: Г.Хишигдэлгэр 1, В.Нямцэнгэл 2 ..... гэх мэтээр; 5. Харъяа байгууллагын нэрийг бүтэн нэрээр, Italic фонтоор зүүлтний дарааллын дагуу, нэр бүрийг шинэ мөрнөөс бичнэ (Жишээ нь: 1 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, 2 Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, 3 Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг...гэх мэтээр) 6. Илтгэгчийн e-mail хаягийг холбогдох утасны дугаарын хамт бичнэ; 7. Хураангуйн үндсэн бичлэгийг Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, Regular, мөр хоорондын зай single, 2 талаасаа тэнцүүлсэн буюу justified загвараар бичнэ; 8. Илтгэлийн хураангуйд хүснэгт, график, зураг оруулахгүй болохыг анхаарна уу!!! 9. Хураангуйн word file-ын нэр: криллээр Илтгэгчийн нэр, доогуур зураас, гарчигийн эхний гурван үгийг бичиж ирүүлнэ үү!!! Бусад шаардлага: 1. Аман илтгэл хэлэлцүүлэхээр шалгарсан бол илтгэх хугацаа 8 мин. 2. Өөр эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэгдээгүй байх
ХДХВ-тэй амьдарч буй анхны нисгэгч
Нийгэмд тогтсон сөрөг ойлголтыг засахын тулд ХДХВ-ийн халдвартай нисгэгч олонд нэр усаа ил болгосон байна.
"Залуус эрүүл мэнд төв" ТББ
"Залуус эрүүл мэнд төв" ТББ