НҮБ-ын ЗОРИЛТ 2030
2030 он гэхэд ДОХ-ыг зогсоохын тулд бүх улс орнууд "95-95-95" зорилт буюу халдвартай нийт хүмүүсийн 95% нь халдвартайгаа мэддэг байх, халдвартай хүмүүсийн 95% нь эмчилгээнд хамрагдах, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн 95%-д нь вирусийн ачаалала дарангуйлдсан байх гэсэн зорилтод хүрэх ёстой.
Монгол улсын хувьд 2022 оны байдлаар ХДХВ-ийн халдвартай 45 орчим хувь нь оношлогдсон, оношлогдсон хүмүүсийн 97% нь ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдаж, тэдний 90% нь ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан байна. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн оношлогооны түвшин бага байгаа нь ХДХВ-ийн шинжилгээ, үйлчилгээ хангалтгүй болон өндөр эрсдэлтэй хүн амын шинжилгээнд хамрагдалт дутмаг байгаагаас шалтгаалдаг.
Эдгээр шалтгаанд:
- Эрсдэлт бүлгийн хүн амын ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолд өртөх, эрүүл мэндийн ажилтнуудын хандлага, эмнэлэгийн ажиллах цаг, байршил болон бусад олон хүчин зүйлс тэднийг ХДХВ-ийн шинжилгээ үйлчилгээнд хамрагдахад саад болсоор байна.
"Залуус эрүүл мэнд төв" ТББ нь БЗДХ, ХДХВ-ийн халдвар илрүүлэх зөвлөгөө шинжилгээ ажлын өдрүүдэд 12-18 цаг, хагассайн өдөр 14-18 цагийн хооронд үнэ төлбөргүй авч урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, бэлгэвч, бэлгэвчийн чийгшүүлэгч түгээж байна.
ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх болон халдвар илрүүлэлтийг нэмэгдүүлэх эдгээр үйл ажиллагаанууд нь эрсдэлт бүлгийн хүн амд тулгамдаж буй гол бэрхшээлийг шийдэж, хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа ба "ХӨТҮХ"*-ийн 5 дугаарт зорилт буюу "БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндийн цогц, чанартай тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, халдварын тархалтыг бууруулна." зорилтыг биелүүлэхэд дэмжлэг болох юм.
Засгийн газраас ХДХВ-ийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулж буй санхүүжилт нэмэгдсээр байгаа ч (51.2%) эрсдэлт бүлгийн хүн амын дунд урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ бүхэлдээ олон улсын байгууллагын санхүүжилтээс засгийн газрын санхүүжилт руу үе шаттайгаар шилжих нь урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүртээмж, тогтвортой байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой.
.
1 жилийн өмнө.