Залуус эрүүл мэндийн төв ТББ

Тус ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдсан, бэлгийн цөөнх болон эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө ажилладаг Монгол улсын анхны байгууллага юм.

Холбоо барих

+976 7272 0077 health4men2003@gmail.com Улаанбаатар хот, Баруун 4 зам, Гранд плаза оффис 14-р давхарт, 1408 тоот

Сошиал

Мэдээний дэлгэрэнгүй

Эхлэл / Мэдээний дэлгэрэнгүй

Шинэ судалгаагаар АНУ-ын ЛГБТИК+ олон нийтэд хамгийн ээлтэй 15 хотыг нэрлэжээ.

Эдгээр нь АНУ-ын ЛГБТИК+ олон нийтэд  хамгийн ээлтэй 15 хот юм. Үл хөдлөх хөрөнгийн мэдээллэгч Clever компанийн судалгаагаар ЛГБТИК+ олон нийт, ЛГБТИК+ олон нийтэд  зориулсан баар, бахархлын өдрүүдийн арга хэмжээ нь тус муж эсвэл хотын хууль тогтоомж, боловсролын хөтөлбөр, хүний эрхийн мэдрэмжтэй байдал, ЛГБТИК+ олон нийтийн захиргаагаар дэмжсэн байдал зэрэг нийт 14 шалгуураар энэхүү судалгааг явуулжээ. Мөн энэ судалгаагаар ижил хүйсийн гэрлэлтийн эрх тэгш байдал, ялгаварлан гадуурхахгүй байх тухай хуулийг эсэргүүцсэн оршин суугчдын хувь хүртэл багтсан.

15. Milwaukee, WisconsinМилуоки хотын бүсэд 100.000 оршин суугч тутам 0.45 олон нийтэд зориулсан баар байгаа нь тухайн судалгаанд хамрагдсан хотын 50 хувиас их байна.

14. Baltimore, MarylandМэрилэнд мужид тэгш байлдлын оноо бусад судалгаанаас 89 хувиар өндөр байна.

13. Pittsburgh, PennsylvaniaПиттсбург нь 100.000 оршин суугч тутамд 2.72 ЛГБТИК+ олон нийтэд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч нартай бөгөөд энэ нь судалгааны дундажаас 94 дахин өндөр байнa.

12. Richmond, VirginiaСудалгаанд Ричмонд хотын захиргааны тэгш байдал нь төгс 100 оноонд хүрдэг.

11. San Jose, CaliforniaРичмондын яг ард байрлах Цахиурын хөндийн Сан Хосе хот нь захиргааны тэгш байдлаараа 100-аас 97 оноотой байна.

10. New Orleans, LouisianaАмтат хоолоороо алдартай Нью Орлеанд 100.000 оршин суугч тутамд 1.43 ЛГБТИК+ олон нийтэд зориулсан баар ноогдож байгаа нь судалгааны хамгийн үзүүлэлт юм.


9. Chicago, IllinoisСудалгааны үеэр Чикаго мужын тэгш байдлын оноо 37.5 байсан нь мужуудын дунджаас 125 хувиар өндөр үзүүлэлттэй байна.

8. Sacramento, CaliforniaКалифорнийн нийслэл нь Ричмонд хот шиг захиргааны тэгш байдал нь төгс 100 оноог авчээ.

7. San Diego, CaliforniaСан Диего нь тус улсын хамгийн сайн цаг агаартай хот бөгөөд жил бүр 100.000 оршин суугч тутамд 0.12 бахархлын өдрийг тэмдэглэх үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Энэ нь судалгааны дунджаас 71 хувиар илүү байна.

6. Los Angeles, CaliforniaЛос Анжелес бол хүлээцтэй оршин суугчидтай хот юм. Ердөө 15 хувь нь ялгаварлан гадуурхахгүй байх хуулийг эсэргүүцсэн нь судалгааны үеийн дунджаас 21 хувиар бага байна.

5. Denver, ColoradoДенверт тэгш байдлын оноо нь дунджаас 154 хувиар өндөр байна. Мөн 100.000 оршин суугч тутамд ЛГБТИК+ олон нийтэд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч нар 25 хувиар өндөр байна. 

4. Portland, OregonОрегон мужийн хүн амын 8 хувь нь LGBTQ+ олон нийт гэж өөрсдийгөө тодорхойлдог ба энэ нь АНУ-д муж дунд байгаа хамгийн өндөр хувь юм.

3. Las Vegas, NevadaЛас Вегасын бүсэд жилд 100.000 оршин суугч тутамд 0.22 бахархлын өдөртэй холбоотой үйл ажиллагаа зохион байгуулагддаг нь судалгааны үр дүнгээс 214 хувиар их байна.

2. Hartford, ConnecticutХартфорд бол судалгаанд хамрагдсан жижиг хотуудын нэг боловч оршин суугчдын 11 хувь нь л ижил хүйсийн гэрлэлтийг эсэргүүцсэн нь нийт судалгаанд оролцсон хотуудын хамгийн бага эсэргүүцсэн хувь байна.

1. San Francisco, CaliforniaХэрвээ танд дээрх хотуудын тэгш байдлын талаар эргэлзээ төрж байвал Сан Франциско хот нь тэгш байдлын оноогоо бүх ангилалд үргэлж дээгүүр ордог ба АНУ-ын ЛГБТИК+ олон нийтэд хамгийн ээлтэй хот юм.

Эх сурвалж: advocate.com 

 

Сэтгэгдэл бичих