Бэлгийн герпес гэж юу вэ?
Энэ бол энгийн херпес вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм./ЭХВ/ Өвчний 80% нь ЭХВ-2, 20% нь ЭХВ-1 хэв шинжээр үүсгэгддэг. ЭХВ-1 хэв шинж нь бидэнд элбэг тохиолддог уруулын хомхой буюу энгийн херпесийг үүсгэдэг юм.
Халдвар дамжих зам
- Ихэвчлэн бэлгийн замаар дамжих халдварладаг/Ам, шулуун гэдэс, үтрээгээр бэлгийн хавьтал орох үед халдварладаг./
- Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс нярайд төрөх үед халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг
- Шинж тэмдэг илрэхээс 1-2 хоногийн өмнө хэсэг газар загатнах, ирвэгнэх, өвдөх зовиур илэрнэ.
- Бэлэг эрхтэн түүний орчимд бага зэрэг улайж үрэвссэн арьс салстан дээр бүлэглдэж байрласан цэврүүнцэр гарна.
- Тэмтэрхэд хорсож, хөндүүр, өвчин эмзэглэлтэй байна.
- Цэврүүнцэр нь хэд хоногийн дараа хагарч, шалбархай, шархлаа үүснэ.
Хүндрэл үр дагавар
- Ихэвчлэн тохиолддог хүндрэл нь ууц нурууны мэдрэлийн үрэвсэл буюу радикулит юм. Хүнд хэлбэрийн хүндрэл бол хүүхдийг үхэлд хүргэж болох нярайн хомхой юм. Бэлгийн хомхойтой жирэмсэн эхээс сүүлийн 3 сард урагт халдах магадлал хамгийн өндөр байдаг.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих