Трихомониаз гэж юу вэ?
Шилбүүртэй лийр хэлбэрийн үтрээний трихомонад гэгч эгэл биетнээр үүсгэгддэг. Ихэвчлэн үтрээгээр хийгдсэн бэлгийн хавьтлын үед халдварладаг. Үтрээнээс цайвар өнгөтэй хөөсөрхөг шингэн ялгарах /трихомониазын үед ялгадас нь муудсан загасны үнэртэй/, гадна бэлэг эрхтэн улайж хавдах, загатнах, хорсох мэдрэмж төрөх, секс хийхэд бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.Мөн л антибиотикоор илааршина, эмчилгээг эмчийн заавраар хийж, дуустал нь сексээс татгалзах хэрэгтэй
Халдвар дамжих зам
- Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох
Илрэх шинж тэмдэг
Халдвар авснаас хойш 10-15 хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ.
Эрэгтэйчүүдэд
- Ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг.
- Цөөн тохиолдолд шээхэд хорсох, өвдөх, загатнах, бэлгийн хавьтлын дараа хорсох зэрэг зовиур илэрч, шээсний сувгаас бага зэрэг салсархаг ялгадас гардаг.
Эмэгтэйчүүдэд
- Бэлэг эрхтэн орчим загатнаж хорсох зовиур илэрнэ.
- Их хэмжээний шингэн, ногоовтор буюу шаргал өнгийн хөөсөрхөг ялгадас гарна.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих