Хламидын халдвар
Хамгийн түгээмэл тархсан бэлгийн халдвар. Эсийн дотор шимэгчлэгч хламидигээр үүсгэгддэг. Шээх үед өвдөж, халуу оргих, бэлэг эрхтэнээс хэвийн бус ялгадас гарах. Гэхдээ ихэнх тохиолдолд, ялангуяа эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илэрдэггүй. Гэсэн хэдий ч халдвар тараасаар байдаг аюултай. Антибиотикоор эмчлэгдэнэ.
Халдвар дамжих зам
- Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох үед
- Хламидийн халдвартай жирэмсэн эмэгтэйгээс нярайд төрөх үед халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг
- Эрэгтэй, эмэгтэй хүнд аль алинд нь ихэвчлэн шинж тэмдэггүй тохиолддог.
- Халдвартай хүнтэй бэлгийн хавьталдорсноос хойш 10-15 хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ.
- Эрэгтэйд шээсний сувгаас бага хэмжээний салсархаг ялгадас гарч, шээсний сүв орчим ирвэгнэх , загатнах, шээх үед хорсож өвдөх зовиур илэрнэ.
- Эмэгтэйд бэлэг эрхтэн орчим загатнах, бэлгийн хавьтлын үед өвдөх зовиур илэрч умайн хүзүүнээс их биш хэмжээний салсархаг идээрхэг ялгадас гарна.
Хүндрэл, үр дагавар
- Түрүү булчирхай, төмсөг, төмсөгний дайврын үрэвсэл
- Үргүйдэл зэрэг хүндрэл

Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих