Тэмбүү
Энэ нь цэвэр өнгөний өвчин. Цайвар трепонемагаар үүсгэгдэнэ. Тэмбүү нь 15-р зууны үед анх бүртгэгдсэн юм. Үүсгэгч бие рүү нэвтэрсэн хэсэгт улаан, нойтон, өвдөлттэй яр гарна. Цаашид шархлаж, биед ханиад төст шинж илэрнэ. Шарх алга болсон ч цусанд орсон халдвар биед удаан хугацаанд өвчлөл үүсгэн, тархийг гэмтээх болон бусад олон хүндрэл үүсгэдэг Антибиотикоор эмчлэгдэнэ.
Халдварлах замууд
- Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох үед\
- Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт
- Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус тус халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг
- Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх/хатуу яр/
- Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа/ихэвчлэн цавины булчирхай/ цояиж томорно.
- Эмчилгээ хийлгээгүй ч хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайх шинж илэрнэ.
- Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарна. Мөн дотор эрхтэн, мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс мөчийг гэмтээнэ.
Тэмбүү өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болох уу ?
- Болно. Энэ үед зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогддог. Энэ үеийг тэмбүү өвчний далд хэлбэр гэнэ.
Эхээс урагт халдвар дамжсанаас ямар үр дагавар гарах вэ?
Тэмбүү өвчин урагт халдварласнаас зулбах, дутуу төрөх, жин багатай, амьгүй хүүхэд төрөх, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, нярай эндэх зэрэг хүндрэл хүргэнэ.







Darnell
Здравия Желаю, Друзья. Сейчас я бы хотел рассказать больше про tripscan Я думаю Вы ишите именно про трипскан вход?! Значит эта больше актуальная информация про tripscan будет для вас наиболее полезной. Мы предлагаем больше полезностей про трипскан вход На нашем сайте больше про сайт трипскан, также про трипскан Ссылка на сайт https://tripsc68.cc или смотри про трипскан Только, если Вы реально искали информацию про сайт трипскан, найдете самую свежую и актуальную информацию про сайт трипскан Добро пожаловать к нам на сайт про tripscan Удачи Вам. Наши Теги: трипскан вход, сайт трипскан,