ХДХВ-ийн халдвартай хүмүүст хэрэглэх урт хугацааны үр дүнтэй эмчилгээний хосолмол тарилга
АНУ-ын Хүнс болон эм үйлдвэрлэлийн холбоо (FDA) ХДХВ-ийн халдвартай хүмүүст хэрэглэх урт хугацааны үр дүнтэй эмчилгээний хосолмол тарилга бий болгосноо зарлалаа.
Пүрэв гарагт батлагдсан ViiV Healthcare-ийн урт хугацааны тарилга болох Cabenuva (cabotegravir ба rilpivirine) хэмээх хоёр зүүтэй хослол нь хүмүүсийг эмийн хэрэглээг дагаж мөрдөхөд хялбар, илүү нууцлалтай болгоно гэж найдаж байгаа юм. Энэ нь өмнөх эмчилгээнээс эрс өөрчлөгдсөн бөгөөд үүнээс хойш өвчтөнүүд өдөр бүр хоолны өмнө болон дараа олон эм уух шаардлагагүй болж байна.
Сан-Франциско дахь Калифорнийн Их сургуулийн ХДХВ-ийн халдвар судлаач, доктор Стивен Дикс хэлэхдээ “Энэ нь амьдралын чанарыг сайжруулж, сард нэг л удаа эмчилгээ хийх шаардлагатай болно.” Мөн тэрбээр эмний үйлдвэрлэгчидтэй ямар ч холбоогүй гэдгээ хэлсэн байна.
“Хүмүүс ХДХВ-ийн халдвартай гэдгээ санаж өдөр бүр эм уухыг хүсдэггүй.” гэж ViiV мэдээлэхдээ, Тарилгын хослолыг эхний ээлжинд өндөр тунгаар хэрэглэх ба үнэ нь 5,940 харин дараагийн саруудад 3,960 долларын үнэтэй байх юм. Өвчтөн хэр их мөнгө төлөх нь даатгал, орлого болон бусад зүйлээс хамаарна.
Судалгааны үр дүнд тарилга хийх арга нь өвчтөнүүдэд ихэд таалагдаж байгааг тогтоожээ.
“Өдөрт нэг эм уудаг байсан хүмүүс тарилгад шилжсэнээр амьдралын чанар сайжирсан гэж мэдээлсэн” хэмээн Лос Анжелесийн Калифорнийн Их сургуулийн ХДХВ-ийн мэргэжилтэн, доктор Жудит Карриер хэллээ. Тэрээр ViiV-д зөвлөгөө өгдөг ба Английн эрүүл мэндийн талаар мэдээллэдэг сэтгүүл болох New England Journal of Medicine-д энэхүү тарианы талаарх тойм бичиж нийтлүүлсэн байна.
Удаан хугацааны тарилга нь эмчилгээгээ тууштай үргэлжлүүлж чадахгүй байгаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай эсвэл мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүст илүү үр дүн, боломжийг нэмэгдүүлэх юм.
Эх сурвалж:
1. Cabenuva (cabotegravir, rilpivirine) Prescribing Information. US Approval January 2021.
2. Swindells S, Andrade-Villnueva J-F, Richmond GJ, et al. Long-Acting Cabotegravir and Rilpivirine for Maintenance of HIV-1 Suppression. New England Journal of Medicine, 382(12), 1112–1123.
Зочин
2 жилийн өмнөwow