Залуус эрүүл мэндийн төв ТББ

Тус ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдсан, бэлгийн цөөнх болон эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө ажилладаг Монгол улсын анхны байгууллага юм.

Холбоо барих

+976 7272 0077 health4men2003@gmail.com Улаанбаатар хот, Баруун 4 зам, Гранд плаза оффис 14-р давхарт, 1408 тоот

Сошиал

Мэдээний дэлгэрэнгүй

Эхлэл / Мэдээний дэлгэрэнгүй

Төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл

“Залуус эрүүл мэнд төв” (“ЗЭМТ”) ТББ нь 2005 оноос олон улсын ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн санхүүжилтээр бэлгийн цөөнх эрэгтэйчүүдийг БЗДХ, ХДХВ, ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эрүүл мэндийн үйлчилгээ, хүний эрхтэй холбоотой ялгаварлан гадуурхалтыг устгах чиглэлээр төсөл хөтөлбөрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байна. Глобаль сангийн ДОХ, Сүрьеэгийн төсөл нь Монголд хэрэгжсэний 20 жилийн ой 2023 онд буюу энэ жил тохиож байна. ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эмчлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр 20 жилийн турш тасралтгүй санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд  Монгол улсын ХДХВ, ДОХ-ын эсрэг зарцуулж буй санхүүжилтын 70%, эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагааг 100 хувь дангаар санхүүжүүлж ирсэн. Тэмдэглэлт ой хүрээнд ГЛОБАЛЬ САН МОНГОЛД- 20 ЖИЛ гэсэн уриан дор олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.aids.mn/mn.php  

      “ЗЭМТ” ТББ нь Глобаль сангийн үндсэн санхүүжилтээс гадна олон улсын байгууллага, улс орнуудын элчин сайдын яамны төсөл хөтөлбөрүүд, техникийн дэмжлэг, хамтын ажиллагаатай үйл ажиллагаагаа хэрэгжүүлсээр байна. Үүнд ДОХ-той тэмцэх Үндэсний сан (ДТҮС), Европын холбоо, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр (UNAIDS), Хүн амын сан (UNFPA), Боловсрол соёлын байгууллага (UNESCO), Америкийн ДОХ-ын судалгааны сан (AmfAR), Сөүл дэх Австралийн элчин сайдын яам, Канад сан, Япон улс дахь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ДОХ-ын эмчилгээ, эмнэлзүйн төв, Нагояа хотын их сургууль, Гифү их сургууль, Австралийн ДОХ-ын байгууллагууд сүлжээ буюу “Эрүүл мэндийн тэгш байдлын төлөө” олон улсын байгууллага, Ази-Номхон далайн бүсийн эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн сүлжээ (APCOM) зэрэг бүсийн сүлжээ байгууллагууд, ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Хүний хөгжил, НҮЭМ/Эрх ТББ-уудын сүлжээ, Улаан Загалмайн Нийгэмлэг, Гүнж төв, Төгс бүсгүйчүүд, Хүний эрхийн форум ТББ-ын сүлжээ, ЛГБТ төв, Залуу манлайлагчид зэрэг төрийн болон ТББ-уудтай хамтын ажиллагаатай олон улс, бүс, үндэсний түвшинд үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсээр байна.  




Сэтгэгдэл

  • Stellasmock

    2 долоо хоногийн өмнө

    Feel energies of interactive streams and sessions. In ignation casino app, lively events engage. Energize your gaming!

  • Stellasmock

    3 долоо хоногийн өмнө

    mgm sports betting betmgm-play betmgm NE

Сэтгэгдэл бичих