
Нэр томъёоны тайлбар толь
Лесбиан/Lesbian -
Бэлгийн, романтик, бие болон сэтгэл
зүйн байдлаар бусад эмэгтэйчүүдэд татагддаг эмэгтэй хүн.
Гей/Gay - Зарим соёлд романтик, эротик
болон сэтгэл зүйн хувиар бусад эрчүүдэд татагддаг эрчүүдийг хэлнэ. Ижил хүйсийн
бэлгийн харилцаанд ордог эрчүүдийг бүгдийг нь гей гэж тодорхойлох боломжгүй
учир энэхүү үгийг болгоомжтой ашиглах хэрэгтэй.
Бисексуал ба Би/Bisexual
or Bi - Бэлгийн, романтик, бие болон
сэтгэл зүйн байдлаар өөрийн болон бусад хүйсүүдэд татагддаг хүмүүс. Яг адил
үед, адил байдлаар болон хэмжээгээр байх албагүй.
Трансжендэр/Transgender - Төрөлх болон бусдын хүлээж буй хүйсээс
өөр хүйсээр өөрийгөө илэрхийлдэг хүн. Бэлгийн чиг баримжаа нь зөвхөн хүйсийн
илэрхийллээр хязгаарлагдахгүй.
Транс эмэгтэй/Trans
woman - Эрэгтэй хүйсээс эмэгтэй хүйс
рүү шилжилт хийсэн транс хүмүүсийн хэрэглэдэг илэрхийллийн тодорхойлолт ба
эмэгтэй хүн хэдий ч трансжендэр түүхээ бататгах нэршил.
Транс эрэгтэй/Trans
man - Эмэгтэй хүйсээс эрэгтэй
хүйс рүү шилжилт хийсэн транс хүмүүсийн хэрэглэдэг илэрхийллийн тодорхойлолт ба
эрэгтэй хүн хэдий ч трансжендэр түүхээ бататгах нэршил.
Күийр/Queer - Улс төрийн
мэдэгдэл, басхүү бэлгийн чиг баримжаа ба хоёрдмол байдлыг үгүйсгэх нөлөөлөл
бөгөөд бэлгийн чиг баримжаа болон хүйсийн илэрхийллийг хувьсамтгай гэдгийг
илэрхийлэх тодорхойлолт. Бэлгийн зан үйл болон хүсэл тэмүүллийн түвэгтэй
байдлыг хялбар байдлаар илэрхийлэх нэршил. Жишээ нь, хэд хэдэн хүйсүүдэд
татагддаг хүмүүс нь Күийр гэж нэрлэгдэх боломжтой. Ихэнх ахимаг насны ЛГБТ
хүмүүсийн хувьд энэхүү нэршил нь удаан хугацааны туршид тэдний эсрэг үзэн
ядалтаа илэрхийлэх байдлаар хэрэглэгдэж байсан учир энэ нэршилийг хүлээн
авахаас татгалздаг. “Күийр” гэх нэршил нь ЛГБТКИ бүх хүмүүсийн хувьд шүхэр
нэршил гэж ойлгогдож болно.
Шийдэж буй/Questioning - Өөрийн хүйсийн илэрхийлэл болон
бэлгийн чиг баримжаандаа итгэл төгөлдөр бус ба шийдэж буй хүн.
Интерсекс/Intersex - Интерсекс нь нөхөн
үржихүйн болон бэлгийн төрөлхийн өөрчлөлттэй эрүүл мэндийн байдал юм. Өөрөөр
хэлбэл, интерсекс хүмүүс нь “хэвийн” бус гэгдэх эр болон эм хүйсэнд үл
харъяалагдах “бэлгийн хромосом” буюу гаднах бэлэг эрхтэн болон доторх нөхөн
үржихүйн эрхтэнтэй төрсөн байдаг. Интерсекс хүмүүсийн оршин буй байдал нь
бидний хүйсийн ойголт (хүн бүрийг зөвхөн эр болон эм гэх хүйсүүдэд хайрцаглах
оролдлого) болон нийгмийн бүтцийн хоёроос илүү хүйс
бийг харуулж буй юм.
Асексуал/Asexual - Бэлгийн байдлаар
бусдад татагддаггүй хүн. Тэд сэтгэлзүйн, биеийн болон романтик байдлаар бусдад
татагдах болон тадагдахгүй байх боломжтой. Гэрлэхгүй байх байдлаас (Celibacy)
өөр зүйл нь Асексуал байдал нь бэлгийн чиг баримжаа ба сонголт бол биш юм.
Асексуал хүмүүс нь өөрсдийгөө зарим тохиолдолд Аэс (Ace) гэж дууддаг.
Аромантик/Aromantic - Бусдад бага зэргийн эсвэл огт
романтик байдлаар татагддаггүй хүн.
Пансексуал/Pansexual -
Бусдад хүйсийн хамааралгүйгээр татагддаг хүн. Пансексуал хүмүүс нь өөрийн болон
бусад хүйсүүдэд татагддаг байж болно.
Гетеросексизм/Heterosexism - Гетеросекс бус ааш зан, өөрийгөө илэрхийлэх
илэрхийлэмжтэй хүн болон бүлэг хүмүүсийг олон нийтийн хүчээр ялгаварлан
гадуурхах байдал. Ихэвчлэн хүч чадалтай бүлгийн давуу талд ашиглагддаг. Бусдыг
бэлгийн чиг баримжаагаар үндэслэн байгууллагын эрх мэдлээр захиргаадах ааш
авир, үйлдэл болон зан үйлүүд багтна.
Сисжендэр/Cisgender -
Эхээс төрсөн биологийн хүйсийн илэрхийллээр өөрийгөө тодорхойлдог хүн.
ЛГБТКИ
дэмжигч/LGBTQI Ally - Гетеросексизм,
анти-ЛГБТКИА ташуу үзэл, гетеросекс болон сисжендэр хүмүүсийн өөрсдийн давуу
эрхт байдал ба гетеросексизм, гомофобиа, бифобиа болон трансфобиаг нийгмийн
шударга ёсны асуудал гэж үздэг хүмүүсийн эсрэг зогсдог хүнийг хэлнэ.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих