
АНУ-ын 47дахь ерөнхийлөгч Доналд Трамп нь засгын газрын вебсайтуудаас ЛГБТИК+ болон ХДХВ/ДОХ-той холбоотой контент, мэдээллүүдийг устгах шийдвэр гаргажээ.
АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп нь 2025 оны 1-р сарын 20 буюу Даваа гарагт засгийн газрын вебсайт болох www.WhiteHouse.gov болон бусад веб сайтуудаас “гей”, “лесби”, ”бисексуал”, ”трансжендэр” гэх зэрэг ЛГБТИК+ олон нийтийг төлөөлүүлсэн тэмдэг нэрсийг арилгах тушаалд гарын үсэг зурж баталгаажуулав. ЛГБТИК+, ХДХВ/ДОХ гэх энэ үгсийг АНУ-ын засгын газрын доор дурьдсан веб сайтуудаас хайлт хийсэн тохиолдолд ямар нэгэн илэрц гарж ирэхгүй гэсэн үг.
White House (WhiteHouse.gov), U.S. Department of State (State.gov), U.S. Department of Labor (DOL.gov), U.S. Centers for Disease and Control Prevention (CDC.gov).АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нь үг хэлэх эрх чөлөөг тууштай дэмжигч хэмээн өөрийгөө тунхагласан хэдий ч ЛГБТИК+ олон нийтэд тулгарч буй асуудлуудыг агуулсан эсвэл холбоотой мэдээлэлд хаалт тавьж байгаа нь эсрэг байр суурийг илэрхийлж байна.
Даваа гарагт болсон 47 дахь ерөнхийлөгчийн ёслолын нээлтийн үеэр Доналд Трамп нь “Өнөөдрөөс эхлэн АНУ-ын засгийн газрын албан ёсны бодлого нь зөвхөн хоёр хүйстэй байх болно. Энэ нь "ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ” гэсэн хүйсийн баримжаа илэрхийллийн эсрэг мэдэгдэл хийлээ.
Цаашлаад ЛГБТИК+ олон нийтийн хөдөлмөр эрхлэлтийг талаарх хууль эрх зүйн мэдээлэл нь АНУ-ын засгийн газрын болон хөдөлмөрийн яамны вебсайтуудаас арчигджээ.
“Харамсалтай нь түүний хувьд манай олон нийтийн дуу хоолой урьд өмнөхөөсөө илүү тод харагдах ба бидний дуу хоолойг дарж холдуулах гэсэн энэ оролдлого нь бүтэлгүйтэх болно”
-Сара Кейт Эллис, "GLAAD" ЛГБТИК+ эрхийн төлөөх ТББ-ын тэргүүн
“GLAAD” ЛГБТИК+ эрхийн төлөөх ТББ-ын тайланд дурьдсанаар засгийн газрын веб сайтуудад харагдахаа больсон мэдээллүүдэд ХДХВ/ДОХ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчилгээ, ЛГБТИК+ олон нийтийн тухай мөн бахархлын сарын тухай мэдээллүүд багтжээ.
Эх сурвалж: https://www.out.com/news/donald-trump-censorship-lgbtq-hiv-resources-white-house#rebelltitem1
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих