Залуус эрүүл мэндийн төв ТББ

Тус ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдсан, бэлгийн цөөнх болон эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө ажилладаг Монгол улсын анхны байгууллага юм.

Холбоо барих

+976 7272 0077 health4men2003@gmail.com Улаанбаатар хот, Баруун 4 зам, Гранд плаза оффис 14-р давхарт, 1408 тоот

Сошиал

Манай үйлчилгээ

Эхлэл / Манай үйлчилгээ

Хүрч очих үйл ажиллагаа

Хүрч очих үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод 15, Дархан-Уул аймагт 1, Орхон аймагт 1 хүрч очих ажилтантай баг ажиллаж байна. 

Хүрч очих ажилтны баг нь ХДХВ-ийн эрсдэлд бүлгийн ЭБЭ, ТЖ олон нийтэд ХДХВ, ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх цогц мэдээлэл өгч, тэдний зан үйлд нөлөөлөх, бэлгэвч, бэлгэвчийн чийгшүүлэгчийн зөв хэрэглээ, хүний эрхийн тухай мэдлэг мэдээллээр зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. 

Үйл ажиллагааны хүрээнд Орхон, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Ховд аймгуудад эрдэлд бүлгийн ЭБЭ, ТЖ олон нийтэд мэдээлэл өгөх Үе тэнгийн сургагч нар ажиллаж байна.